ВИДЕО: Хүчтэй салхилж байсан учраас Байденыг тэнцвэр алдаж бүдэрсэн гэж тайлбарлажээ

ВИДЕО: Хүчтэй салхилж байсан учраас Байденыг тэнцвэр алдаж бүдэрсэн гэж тайлбарлажээ

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нисэх онгоцондоо суухаар шатаар өгсөх замдаа бүдэрч унасан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татжээ. Өдгөө 78 настай Жо Байден АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа Ерөнхийлөгч болсон хүн учир түүний эрүүл мэндийн байдал олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймдээ ч онгуулийн үеэр өөрийн эрүүл чийрэг байдлаа батлах олон үйлдлүүд хийж байсан юм.

Тэрээр саяхан зэвсэгт халдлага гарсан Атланта хотод очиж тэндхийн Ази гаралтай иргэдтэй уулзахаар Вашингтон хотоос ниссэн бөгөөд 25 орчим гишгүүртэй онгоцны шатаар хурдтай өгсөж байсан Байден замынхаа дунд бүдэрч өвдөгөөрөө унасан байна. Үүний дараа босож өвдөг рүүгээ хэсэг харчихаад хашлаганаас барин болгоомжтой алхсаар онгоцондоо суусан нь бичлэгт үлджээ. Харин Цагаан ордноос “Эндрьюсийн агаарын баазад тухайн үед хүчтэй салхитай байсан нь Байденыг тэнцвэр алдахад хүргэсэн байж болзошгүй гэж тайлбарлаад Ерөнхийлөгчийн биед ямар нэг гэмтэл учраагүй, сайн байгааг сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC