Өчигдөр Сан Францискод гудамжинд явж байсан 76 настай хятад эмэгтэйд нэгэн залуу халдаж түүнийг гэмтээхийг оролдсон ч эмээ бууж өгөлгүй тус залууг модон саваагаар цохиж хүнд гэмтэл учруулжээ.
Сяо Жэн Зие гэх хятад гаралтай 76 настай эмээ зам хөндлөн гарахаар гэрлэн дохио хүлээн зогсож байхад нь нэгэн америк эр түүнийг гэнэт цохижээ. Харин бичлэг дээр үлдсэнээр эмээ “муу новш минь яагаад цохиж байгаа юм” хэмээн хятадаар орилон модоор зөрүүлэн цохиж байгаа нь харагджээ. Түүнд халдсан этгээд нь америк гаралтай 39 настай эр бөгөөд өмнө нь мөн 80 настай ази эрэгтэйд халдаж байсан нь тогтоогджээ. Түүнийг цагдаа нар өчигдөр хэргийн газраас баривчилсан байна.
Эмээгийн цохиулсан нүд хөхөрсөн бол халдлага үйлдсэн 39 настай этгээдийн ам, хамарнаас нь цус гоожсон байдалтай дамнуурган дээр хэвтэж байгаа нь бичлэг дээр мөн үлджээ. Азаар эмээ хөнгөн гэмтсэн ч ахиж гадуур гарахаасаа айдаг, сэтгэл зүйн хямралд орсон талаар түүний охин нь хэвлэлүүдэд мэдэгдсэн байна. Сүүлийн үед коронавирусийн халдвараас улбаалан ази гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл дахин гарч эхэлсэн бөгөөд эмээгийн хүүгийн орчуулснаар америк гаралтай залууд гэнэт цохиулсандаа цочирдон, айсандаа залууг зөрүүлэн цохиж эхэлсэн гэж мэдэгджээ. Одоогоор халдлагад өртсөн эмээд зориуланд 16 цагийн дотор 400 мянган доллар цуглараад байна.