Энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт очиж ажилласан эмнэлгийн тоног төхөөрөмж урсралтын хоёр мэргэжилтэн халдвар авсан талаар бид мэдээлсэн. Аймгийн Онцгой комиссоос “эдгээр хоёр иргэн нь гуравдугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаад тус өдрөө баруун аймгууд руу ажлаар явсан” хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл халдвар авсан тус иргэд Улаанбаатар хотоос ирэхдээ Ховдоор дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан байна. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж тоног төхөөрөмж угсарчээ. Тус аймагт таван цагийн хугацаатай ажиллаад мөн өдрөө Улаанбаатар хотруу гарсан байна. Замдаа Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаар дайран өнгөрчээ. Ингэхдээ Өвөрхангай аймагт ажилласан байгаа юм.
Эх сурвалж: Ховд аймгийн засаг даргын тамгын газар