Кремлиэс Ерөнхийлөгч В.Путинг “алуурчин” гэж хэлсэнд маш их бухимдаж буйгаа илэрхийлэв

Кремлиэс Ерөнхийлөгч В.Путинг “алуурчин” гэж хэлсэнд маш их бухимдаж буйгаа илэрхийлэв

Хоёр хоногийн өмнө /2021.03.07/АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “ABC” сувагт ярилцлага өгөхдөө “2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсоныхоо төлөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “шангаа хүртэнэ" гэж мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй “Би түүнийг мэднэ.

Гадаад харилцаанд оролцоход улс төрчдийн хувь хүнийх нь мэдээлэл их чухал. Түүнд зүрх сэтгэл гэдэг зүйл байхгүй бөгөөд “алуурчин” гэж тодорхойлоход буруудахгүй” хэмээсэн нь хоёр орны харилцааг хурцадмал байдалд оруулаад байна.

Кремлиэс түүний хэлсэн үгэнд маш их бухимдаж байгаагаа мэдэгдэж, хоёр орны харилцааг “маш муу байдалд шилжлээ” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Ерөнхийлөгч В.Путин энэ асуудалтай холбоотойгоор Жо Байденыг нээлттэй онлайн мэтгэлцээн хийхийг урьжээ.

Лхагва гарагт/2021.09.17/ "ABC" сувгаар цацагдсан ярилцлагад Байден ОХУ-ын засгийн газрыг 2020 оны сонгуульд нөлөөлөхийг оролдсон бөгөөд Путин шангаа хүртэнэ гэсэн юм. Сэтгүүлч үргэлжлүүлэн түүнээс “Та В.Путинг "алуурчин" гэж бодож байна уу” гэж асуухад тэрбээр "тийм” гэж хариулсан.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар мэдэгдэлдээ "Түүхэнд ийм зүйл байгаагүй. Байден Оростой харилцаагаа сайжруулахыг хүсэхгүй байгаа нь тодорхой болж, хоёр орны харилцаа маш муу байдалд шилжлээ. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн маш муу мэдэгдэл юм” гэжээ.

Эх сурвалж: CNN