А.Амбасэлмаа: БЗД-ийн 26-хорооны нийт 36 байранд коронавирусийн 54 тохиолдол бүртгэгдсэн

А.Амбасэлмаа: БЗД-ийн 26-хорооны нийт 36 байранд коронавирусийн 54 тохиолдол бүртгэгдсэн

Өчигдөр/2021.03.17/ халдварын эрсдэл өндөр нийслэлийн хэд хэдэн хэсэгт хөл хорио тогтоосон.Тухайлбал, нийслэлийн хамгийн олон хүн амтай БЗД-ийн 26-р хороонд тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод буй. Сүүлийн 14 хоногт уг хорооны 36 байранд коронавируст халдварын 54 тохиолдол бүртгэгдсэн аж.

Энэ талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн мэргэжилтэн А.Амбасэлмаа “Уг хороонд халдвар авсан иргэдийн ойрын хавьтал 200 гаруй хүн байна. Үүнээс харахад нэг хүнээс улбаалан 3-4 хүн халдвар авах эрсдэлтэй. Ойрны хавьтлуудын 20 гаруй хувь нь халдвар авч байна. Тиймээс 17-оос эхэлж голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж буй. Өчигдрийн байдлаар нийт шинжилгээнд хамрагдвал зохих иргэний 60 гаруй хувь нь PCR өгсөн. Өнөөдөр үлдсэн 40 хувь нь өгвөл тус хорооны хүн ам бүгд шинжилгээнд хамрагдаж дуусна гэсэн үг.

Бид 26-р хорооны зарим гудамж, орон сууцад халдваргүйжүүлэлт хийж байгаа. Мөн 50-65 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах болно” гэв.