Манай улс нийт хүн амынхаа 6,7 хувийг вакцинжуулаад байна

Манай улс нийт хүн амынхаа 6,7 хувийг вакцинжуулаад байна

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын үйл явц хийгээд вакцины хангамжийн талаар мэдээллээ.

Тэрбээр “Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна. Вакцины 11,3 хувийг хандив, буцалтгүй тусламжаар авч байна. Мөн КОВАКС буюу дэлхийн улс орнуудад вакцины тэгш хүртээмжтэй хангах хөтөлбөрийн хүрээнд

  • БНСУ-д үйлдвэрлэсэн “АстраЗенека” вакцины 14,400 тун
  • АНУ-ын "Файзер" вакцины 25,740 тун
  • АстраЗенека вакцины 160-270 мянган тун вакцин ирэхээр яригдсан байгаа. Үүнээс “АстраЗенека” вакцины 14400 хүн тун вакцин ирсэн.

Цаашид Монгол Улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрээр вакцины 30 хүртэлх хувийг авах төлөвтэй байна. Гэрээ хэлэлцээр яг одоо хийгдэж байна. Дархлаажуулалтын үйл явж хурдацтай явагдаж байгаа. Өдөрт 15 мянгаас дээш хүнд вакцин хийж буй. Дэлхийн дундаж вакцинжуулалт 2,9 хувьтай байна. Хамгийн эхэнд хүн амынхаа 60 хувийг Израйль улс бичигдэж байна. Монгол Улс нийт хүн амынхаа 6,7 хувийг хамруулсан нь их өндөр үзүүлэлт юм. 

Иргэд вакцин хийлгэсний дараа шууд дархлаа тогтохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Вакцинжуулалтын бүрэн тунгаа авснаас 14 хоногийн дараа дархлаажуулалт тогтдог гэдгийг анхаарна уу” гэв.