Өмнөговьд халдвар илэрснээс БНХАУ-ын тал ачаа тээврийг хязгаарлажээ

Өмнөговьд халдвар илэрснээс БНХАУ-ын тал ачаа тээврийг хязгаарлажээ

Энэ сарын 16-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн уурхайн бүсэд нэг иргэн коронавирусийн халдвар авсан талаар Онцгой комиссоос мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хязгаарлалт тогтоох болсныг “SXCoal” мэдээлжээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 17-оос эхлэн тус боомтоор ачаа тээврийн нэг ч автомашиныг БНХАУ-ын тал руу нэвтрүүлээгүй байна.

Халдвар авсан иргэнийг ХӨСҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдал нь дунд зэрэг байгаа аж. Одоогоор тус иргэний ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарласан бөгөөд тэдний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.




Өнөөдөр үхэр өдөр

12 цагийн өмнө