ШУУРХАЙ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд 72 цагийн хязгаарлалт тогтоов

ШУУРХАЙ: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид харш” хотхонд 72 цагийн хязгаарлалт тогтоов

ЭМ-ийн сайдын зөвлөмж, НОК-ын чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рапид харш” хотхонд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 72 цаг хүртэлх хугацаатай хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох дүүргийн Онцгой комиссын шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ хугацаанд тус хорооны 18 наснаас дээш насны 4300 иргэдийг пи си арын шинжилгээнд хамруулах аж. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вакцин хийх аж. Энэ хугацаанд цагдаагийн хамгаалалт гарах бөгөөд явган болон автомашины хөдөлгөөнийг хориглоно. Дэлгүүр, эмийн сан ажиллах бөгөөд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглож байгаа аж. 

ВИДЕО