ТООЛЛОГО: Манай улсад бие гүйцсэн нийт 953 ирвэс байна

ТООЛЛОГО: Манай улсад бие гүйцсэн нийт 953 ирвэс байна

Өнгөрсөн оноос эхлэн манай улсын Байгаль, орчны яам Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Хан хөхийн нурууны орчны бүс нутагт амьтдын байршил, тоо толгойг тогтоох зорилгоор 34 хөдөлгөөн мэдрэгч автомат камерыг гурван сарын хугацаатай суурилуулж ажиллан ан, амьтдыг бүртгэж байсан юм.

Үүнээс гадна манай улс нэн ховор цоохор ирвэсийн судалгааг ирвэс бүхий нутгийнхаа хүрээнд шинэлэг арга зүй, том талбайг хамран хийсэн судалгааны үр дүнд Монгол орны бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1127-гийн хооронд буюу дунджаар 953 гэсэн үр дүн гарсан байна. Ирвэсийн ул мөрийн судалгааг Монгол орны ирвэс байх магадлалтай 10 аймгийн 406800 км квадрат нутгийг хамруулан хийсэн бол автомат камерын судалгааг 29 ууланд хийжээ. Байгалийн бүхий л зүйл харилцан уялдаа шүтэлцээтэй байдаг бөгөөд цоохор ирвэс энэ зүйлийн томоохон нэг хэсэгт тооцогддон. Энэ амьтан нь экологийн тэнцвэртэй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг ажээ.