ГССҮТ-ийн нийт таван ажилтан коронавируст халдвар авчээ

ГССҮТ-ийн нийт таван ажилтан коронавируст халдвар авчээ

Энэ сарын 9-ний өдөр ГССҮТ-ийн хоёр эмч коронавирусийн халдвар авсан нь батлагдаж ойрын хавьтлуудыг тусгаарлаад байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн таван эмч, ажилтан халдвар авсан байна. Улмаар ГССҮТ-ийн Эмзүйн алба, Түлэнхийн тасаг болон зарим тасаг нэгжийг хэсэгчлэн түр хаасан бөгөөд халдвар авсан эмч, мэргэжилтнүүдтэй хавьтал болсон эмнэлгийн 120 гаруй эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг тусгаарласан байна.

Бусад эмч, мэргэжилтнүүдийг хоёр ээлжийн хуваарьт шилжүүлэн ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байна.