Их хэмжээний хохирол учирсан Дундговь аймгийн долоон суманд "Хүнсний багц" өгөх ажлыг эхлүүлнэ

Их хэмжээний хохирол учирсан Дундговь аймгийн долоон суманд "Хүнсний багц" өгөх ажлыг эхлүүлнэ

Аймгийн Засаг даргаар ахлуулсан "ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖЛЫН ХЭСЭГ" байгуулагдан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Маргааш буюу 3 дугаар сарын 17-нд байгалийн гамшигт нэрвэгдэж онц их хэмжээний хохирол учирсан Баянжаргалан, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайнцагаан, Гурвансайхан, Өндөршил, Дэрэн сумдад аймгийн удирдлагуудаар ахлуулсан 4 ажлын хэсэг ажиллаж, нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлах, танилцах, амь эрсэдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлэх, тэдэнд нэн шаардлагатай дэмжлэг туслалцааг газар дээр нь шийдвэрлэх, тусламж үзүүлэх, гамшгийн дараах хүнд нөхцөлд буй өрхүүдэд "Хүнсний багц" өгөх зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлэх юм.

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар