Орхон аймаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо

Орхон аймаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоолоо

Улаанбаатар хотоос ирэх иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, орон нутагт хяналт тавих, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад эрсдэл үүсэж байгаа  тул Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Уг шийдвэр 2021 оны гуравдугаар сарын 15-28-ны өдрийг дуустал хэрэгжих аж. Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд иргэд Улаанбаатар хотоос өөрийн аймагтаа ирэх, Орхон аймгаас бусад орон нутаг руу гарах хүсэлт гаргасан иргэдийг хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрөх юм байна. 

Түүнчлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахыг энэ сарын 28-ны өдрийг дуустал хориглох шийдвэр гаргажээ.