Дундговь аймагт хорогдсон малын сэг зэмийг устгах ажил явагдаж байна

Дундговь аймагт хорогдсон малын сэг зэмийг устгах ажил явагдаж байна

Гуравдугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Мөн Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн холбогдох байгууллагууд орон гэргүй болсон айл өрхүүдэд гэр, эрүүл мэнд, хүнс, өвс, тэжээл зэрэг шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна. Үүнээс гадна уруудсан малыг эрж хайх, хорогдсон малын тоог гаргах, малын сэг зэмийг устгах ажил үргэлжилж байгаа аж. Одоогоор нийт суманд учирсан хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд Улсын онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж мэдээллээ.