Эмч нарт нэг удаагийн аягаар хоол өгсөн асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ

Эмч нарт нэг удаагийн аягаар хоол өгсөн асуудлаар холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ

Энэ амралтын өдрүүдээр иргэдэд вакцин хийж буй эмч, сувилагчдад өгч байгаа нэг удаагийн аягатай хоолны зураг цахим орчинд тарж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.

Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр тайлбар өгчээ. Тэрээр "Өчигдөр ЭМ-ийн сайд уг асуудалтай холбоотойгоор вакцинжуулалтын цэгээр явж ажилласан. ЭМЯ-наас ч вакцинжуулалтын хяналт, шалгалтын ажлыг хэсэг томилогдон ажиллаж буй. Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан. Дээрх асуудал бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцаж байгаа бөгөөд сайн хэрэгжүүлж буй дүүргүүд олон бий. Тиймээс үүнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хариуцлагатай хандах ёстой" гэж мэдээлжээ.