"Хан-Уул, Баянзүрх дүүрэг эмч, ажилчдадаа илүү цагийн мөнгө олгоогүй байсныг шийдвэрлэсэн"

"Хан-Уул, Баянзүрх дүүрэг эмч, ажилчдадаа илүү цагийн мөнгө олгоогүй байсныг шийдвэрлэсэн"

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр вакцинжуулалтад ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудалтай холбоотой зураг нийтлэгдэж, нэлээдгүй шүүмжлэлд өртсөн. Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр тайлбар өглөө. 

Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалт эхэлснээс хойш ажлын хэсэг томилж, тухайн вакцинжуулалт хийгдэж буй байрны зохион байгуулалт, халдваргүйжүүлэлт болон эмч нарын хамгаалах хэрэгсэл, хоол, хүнсний асуудалд хяналт тавьж ажиллаж байна. 

Олон нийтийн сүлжээгээр түгээд буй эмч нарын хоолны асуудал хоёр цэг дээр хөндөгдсөн. Улмаар өчигдөр/2021.03.14/ ЭМЯ-ны сайд С.Энхболд газар дээр нь ажиллаж, зохих арга хэмжээг авсан. Мөн хоёрдугаар сарын 23-ны өдөр ЭМЯ-ны сайд өмнө нь коронавирустэй холбоотой зохион байгуулалтын ажилд оролцсон эмч, эрүүл мэндийн салбарынхны илүү цагийн ажлыг олгох тушаал гаргаж, шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Хан-Уул, Баянзүрх дүүрэг эмч, ажилчдадаа илүү цагийн мөнгийг олгоогүй асуудал гаргасан байсан. Үүнийг ЭМЯ-ны сайд С.Энхболд газар дээр нь ажиллахдаа 15-ны дотор  буюу өнөөдөр олгох зохицуулалтыг хийх үүрэг даалгаврыг өгсөн” гэв.