Шуурганы үеэр Дундговь аймагт сураггүй алга болсон 242 хүнийг эрэн хайж байна

Шуурганы үеэр Дундговь аймагт сураггүй алга болсон 242 хүнийг эрэн хайж байна

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Дундговь аймагт 341 хүн сураггүй алга болжээ. Тодруулбал, өчигдөр шөнө /2021.03.14/00:00 цагийн орчимд цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас малд яваад сураггүй болсон дуудлага тус аймгийн Онцгой комисс, ОБГ, сумдын Онцгой комиссд олон ирсээр байгааг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Уг хугацаанд нийт 273 дуудлагаар 341 хүн алга болсон тухай мэдээллийг албаныхан хүлээн авчээ.

Дундговь аймгийн хэмжээнд нийт 56 техник хэрэгсэлтэй 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж 23:00 цагийн байдлаар 99 хүнийг олсон бөгөөд үргэлжлүүлэн эрэн хайх, аврах ажиллагааг сум орон нутагт зохион байгуулж байна.