Өнгөрсөн шөнө хүчтэй шуурганы улмаас унаж гэмтсэн өндөр хүчдэлийн шугамыг сэргээн босгох ажлыг эрчимтэй хийж байна.
Энэхүү ажилд "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн зургаан машин, 34 инженер, техникийн ажилтан, "Увс цахилгаан түгээх сүлжээ" ХХК-иас гурван машин, 23 инженер, техникийн ажилтан, нийтдээ 57 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж байна. Ойролцоогоор 48 цагийн дотор шугамын гэмтлийг засаж арилгах боломжтой аж.