COVID-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш 99,228 хүн вакцин хийлгэжээ

COVID-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш 99,228 хүн вакцин хийлгэжээ

Үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай байгууллагуудын 15,182 хүнийг өчигдөр коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулжээ. Ингэснээр манай улсад дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99,228 хүнийг вакцинд хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажиллажээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс