Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 18-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарын 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.