Ирэх амралтын бямба, ням гараг /2021.03.13-14/ -т ихэнх нутгаар цаг агаар цочир хүйтэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлж буй. Тэгвэл тус газраас Зам, Тээвэр хөгжлийн сайд Л.Халтарт хандаж, “Цаг агаарын аюулт үзэгдлээс болж замд халтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд боогдох, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүний амь нас эрстэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа тул автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг хүссэн” албан тоотыг илгээжээ.