ГССҮТ-ийн хоёр ажилтнаас короновирус илэрч, 11 хүнийг тусгаарлажээ

ГССҮТ-ийн хоёр ажилтнаас короновирус илэрч, 11 хүнийг тусгаарлажээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хоёр ажилтнаас короновирусийн халдвар илэрсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаад буй. Зарим эх сурвалж тус эмнэлгийн хоёр ажилтнаас халдвар илэрсэн учир нэг тасгийг нь тусгаарласан хэмээн мэдээлсэн. Мөн эл хоёр ажилтныг энэ сарын 4-нд спорт танхимд тоглохдоо халдвар авсан гэх нь ч бий. Бид энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээллийн албаныхнаас тодруулахад “Тус эмнэлгийн хоёр ажилтнаас короновирусийн халдвар илэрсэн нь үнэн. Гэхдээ эмнэлгийн тасгийг тусгаарласан, эсэх талаарх албан ёсны мэдээлэл ирүүлээгүй байна. Одоогоор спорт танхимд хамт тоглосон гэх 11 иргэнийг тусгаарласан” гэв.