34,615 багш, сургуулийн ажилтныг вакцинжуулалтад хамруулж байна

34,615 багш, сургуулийн ажилтныг вакцинжуулалтад хамруулж байна

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдыг өчигдрөөс вакцинжуулалтад хамруулж эхэллээ. Нийслэлийн есөн дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн 34,615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах аж. Тодруулбал,

  • Баянгол-5405
  • Баянзүрх-8189
  • Багануур-823
  • Багахангай-102
  • Налайх-995
  • Сонгинохайрхан-6128
  • Сүхбаатар-4674
  • Хан-Уул-5080
  • Чингэлтэй дүүргийн 3219 багш, ажилтныг хамруулах гэнэ.

Тэд энэ сарын 13 гэхэд вакцин хийлгэж дуусах аж.