Архангай аймгийн Чулуут сумын нутагт Сарлагийн тухай киноны зураг авалт хийхээр Улаанбаатар хотоос энэ сарын 06-ны өдөр очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Үүнтэй холбоотойгоор сумын Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- Шинжилгээ авсан иргэдээс долоо хоногийн дараа давтан PCR шинжилгээ авна. Иймд хөл хорионы хугацаа тодорхойгүй хязгаарласан.
- Ойрын хавьталын 14 иргэн, дам хавьталын 22 иргэн тусгаарлалт ажиглалтанд байна.
- Сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу Банк, Ахуй үйлчилгээний төв ажиллахгүй хөдөлгөөнийг хязгаарласан байна.
- Хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна . Иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог 3 болгож нэмэгдүүлсэн.
- Ус түгээлтийг 2 машинаар зэрэг хуваарийн дагуу түгээлт хийж байна.
- Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгоно.
Эх сурвалж: Чулуут сумын Онцгой комисс