Газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтыг олон улсад зарлана

Газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтыг олон улсад зарлана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан шинэ нисэх буудлын түлшний хангаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэх, Биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, геологийн судалгааны ажлын тендер, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох журмыг Монгол банктай хамтран шийдвэрлэх зэрэг салбартаа нэн чухал гэж үзэж буй 13 асуудлын талаар өнөөдөр хэлэлцлээ. Мөн эдгээрээс гадна тус яамныхан газрын тос дамжуулах хоолойн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх урилгыг олон улсад зарлах гэж буйгаа мэдээлсэн юм. Эл хоолойг Дорнод аймгийн Дашбалбар сумаас Дорноговийн Алтанширээ хүртэл 500 гаруй километр тавих гэнэ. Одоогоор эдгээр ажлын явц 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж буй гэнэ. Мөн тус яамны сайд сайд Г.Ёндон холбогдох мэргэжилтнүүдэд дээрх ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэгджээ.

Ж.Туул

 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө