Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 668 аж ахуйн нэгж зөрчил гаргажээ

Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 668 аж ахуйн нэгж зөрчил гаргажээ

Короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан энэ сарын 7-9-нд хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад хяналт, шалгалт хийжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 401 улсын ахлаг байцаагч 1175 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 668 зөрчил илэрсэн гэнэ.

Үүний 343 буюу 51.3 хувийг нь газар дээр нь шийдвэрлэж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Шалгалтад 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, хоёр буфет, нэг хүргэлтийн хоолны цэг хамрагдсан аж.

Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Олон нийттэй харилцах  хэлтэсийнхнээс тодруулахад “Цар тахалтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, тэр дундаа хүнс, хоолны газартай холбоотой хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн 50 гаруй хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Харин бусдад нь арга хэмжээ авахаар ажиллаж байна. Манай байгууллагынхан энэ талаар болон нийслэл дэх вакцинжуулалтын талаар нөгөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ” гэв.

 

 

 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө