Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна.
Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана. Зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх тул та бүхэн eruul.gerege.mn-р цаг захиалж, тухайн цагтаа очиж шинжилгээгээ өгнө үү. Цаг аваагүй иргэд дараалалд зогсож ачаалал нэмэгдүүлж байгаа тул заавал цаг авч үйлчлүүлэхийг анхааруулж байна.
НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтэс