Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC Казахстаны тамирчин Шавкат Рахмоновтой гэрээ байгууллаа. Шавкат мэргэжлийн дэвжээнд 12 тулалдаж, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор цагаасаа өмнө ялж байсан байна.
Түүний менежер Саят Абдрахманов “Рахманов дэлхийн хамгийн том холбоонд тулалдах боллоо. Тэр тус холбоотой гэрээ байгуулсан хамгийн анхны казах тулаанч болон түүхэнд үлдэнэ. Рахмановоос гадна олон казах тамирчин энэ холбоонд тулалдана гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Шавкат Рахмоновын UFC дэх анхны тулаан арваннэгдүгээр сард болох ажээ.