LIVE: АН-ын 10 дугаар Их хурал хууль бус гэж дүрмийн өөрчлөлтийг нь УДШ бүртгэхээс татгалзсан гэв

LIVE: АН-ын 10 дугаар Их хурал хууль бус гэж дүрмийн өөрчлөлтийг нь УДШ бүртгэхээс татгалзсан гэв

УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Харин тус хүчингүй болсон тамгыг ашиглаж П.Нүрзэд АН-ын 10 дугаар Их хурлаар баталсан тус намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүх /УДШ/-д бүртгүүлэхээр дахин хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Дахин гэсний учир нь нэгдүгээр сарын 14-ны өдөр УДШ тус дүрмийн өөрчлөлтийг хэлэлцээд хүлээж авахгүй боломжгүй, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэсэн цахим бүртгэлийг хүчингүй болгож С.Эрдэнийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр Ц.Туваан тус намыг төлөөлөх боломжгүй болсон гэдэг. 

Тэгвэл өнөөдөр /2021.02.26/ УДШ-д болсон хуралд Ц.Туваан оролцоогүй, П.Нүрзэд оролцсон байна. 

Ингээд УДШ-ээс П.Нүрзэдийн мэдүүлсэн АН-ын 10 дугаар Их хурлаар баталсан гэх тус намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч, бүртгэх боломжгүй гэж мэдэгджээ. Учир нь тус намын 10 дугаар Их хурал нь хууль бус тул түүний өргөн мэдүүлсэн АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээж авч, бүртгэхээс УДШ татгалзсан байна. Ингэснээр УДШ-д бүртгэлтэй байгаа “намын даргаа нийт гишүүдийнхээ дунд сунгаа явуулж тодруулдаг” АН-ын үндсэн дүрэм хэвээр мөрдөгдөж, тус намыг төлөөлөх эрх С.Эрдэнэд хэвээр үлдсэн байна.  Энэ талаар мэдээлэл хийсэн юм. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: