Дэлхийн хамгийн эртний ДНХ бүтцийг арслан зааны шүднээс тогтоожээ

Дэлхийн хамгийн эртний ДНХ бүтцийг арслан зааны шүднээс тогтоожээ

Олон улсын судлаачдын баг 1970-аад онд Сибирийн мөнх цэвдгээс олдсон гурван арслан зааны шүднээс ДНХ дарааллыг нь тогтоож чаджээ. Цаг хугацааны хувьд уг арслан заануудыг нэг сая гаруй жилийн өмнө амьдарч байсан гэж тооцоолсон бөгөөд одоогоор дэлхий дээр олдоод буй хамгийн эртний ДНХ болж тэмдэглэгдэж байна.

Арслан зааныг дүрсэлсэн байдал

Өмнө нь судлаачид 560,000-780,000 жилийн өмнө амьдарч байсан морины ДНХ-н бүтцийг тогтоож байсан бөгөөд энэ нь арслан заанаас өмнөх хамгийн эртний ДНХ хэмээн тэмдэглэгдэж байв.

Арслан заанууд Викингийн үлдэгдлүүдээс мянга дахин эртний түүхтэй, Неандерталь хүмүүс оршин тогтнохоос ч эрт үед амьдарч байсан хэмээн Стокгольм дахь Палеогенетикийн төвийн хувьслын генетикийн профессор Лав Дален хэлжээ.

Мөстлөгийн үеийн уг аварга амьдын генийн мэдээллээс арслан заанууд хэрхэн хувьсаж, хүйтэн уур амьсгалд дасан зохицож ирсэн хийгээд өмнө нь ямар, ямар төрөл байсныг тогтоох боломжтой хэмээн судалгааны багийн эрдэмтэд онцолжээ. 

Эх сурвалж: CNN