АНУ-ын сансар судлалын НАСА агентлагаас хөөргөсөн “Perseverance” судалгааны робот 470 сая км зам туулсны эцэст орон нутгийн цагаар 15.55 минутад Ангараг гараг дээр амжилттай газардлаа. “Perseverance” одоогоос зургаан сар гаруйн өмнө эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд газардмагцаа хоёр гэрэл зургийг НАСА-руу илгээжээ.Уг зурагт Ангарагийн гадарга тод дүрслэгдсэнд нь эрдэмтэд олзуурхаж байна.
Энэ удаагийн судалгааны гол зорилго нь 3.9 тэрбум жилийн өмнө оршин тогтнож байсан Ангаргийн эртний нуурын суурин болох Жезеро тогоог судалж, чулуулаг, хөрсөн дэх бичил биетийг хайж олох юм. Өөрөөр хэлбэл уг гарагт ямар нэг ургамал ургахад шаардлагатай эрдэс бодис, био ул мөр байгаа эсэхийг хайж олоход чиглэгдэж байна. Хөлөг өмнө нь Ангараг гараг дээр хэзээ ч ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон учир даалгавраа амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар НАСА-ийн эрдэмтэд онцлон хэлж байна.
Нэг тонн жинтэй “Perseverance” судалгааны робот улаан гараг дээр амжилттай буусан нь Америкчуудын хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Хөлөг гараг дээр буусны дараа Ерөнхийлөгч Жо Байден судалгааны багийн ахлагчийг дуудан биечлэн уулзаж баяр хүргэхийн сацуу өөрийн твиттер хуудаснаа “Perseverance-ийг амжилттай буулгахад оролцсон хүн бүхэнд баяр хүргэе. Өнөөдөр бид АНУ-ын шинжлэх ухааны хүч чадал болон боломжгүй зүйл гэж үгүйг дахин нотоллоо” гэжээ.
Congratulations to NASA and everyone whose hard work made Perseverance’s historic landing possible. Today proved once again that with the power of science and American ingenuity, nothing is beyond the realm of possibility. pic.twitter.com/NzSxW6nw4k
— President Biden (@POTUS) February 18, 2021
НАСА-ийн эрдэмтэн Томас Зурбучен “Ангараг гарагаас ирэх дээж бидэнд ямар нууцыг дэлгэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхийгээс өмнө амьдрал байсан эсэхийг баталж ч магадгүй юм” гэжээ.
НАСА хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм. Өмнө нь 2012 онд “Curiosity” нэртэй анхны станцаа амжилттай буулгаж байжээ. Ангараг гарагт нийтдээ 14 удаа робот станц буулгах оролдлого хийснээс найм нь амжилттай болж байв. Эдгээр бүгд NASA-гийн станцууд байсан юм.
“Perseverance” цуглуулсан дээжээ 2030 онд дэлхий рүү илгээнэ. Харин НАСА-ийн эрдэмтэд Ангарагийн гадаргаас хөөргөх пуужин, дээжийг дэлхийд тээвэрлэж авчрах том хөлгийг зохион бүтээх ажилдаа аль хэдийг оржээ.
The rescue of Matt Damon begins #CountdownToMars
— N?R (@narsocial) February 19, 2021
pic.twitter.com/cF8jSXT6Nb
Эх сурвалж: CNN