С.Амарсайхан: Эргүүлд гарах албан хаагчдыг томилохдоо ар гэрийн байдлыг сайн судлах чиглэл өгсөн байсан

С.Амарсайхан: Эргүүлд гарах албан хаагчдыг томилохдоо ар гэрийн байдлыг сайн судлах чиглэл өгсөн байсан

Улаанбаатар хотод тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдэд хатуу хөл хорионы журмыг мөрдүүлэх, хэв журмыг сахиулах ажилд төрийн бүх албан хаагчдыг дайчилж эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. 

Ингэхдээ хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй, хууч өвчтэй гээд ялгалгүй өглөөний 06.00-21.00 цаг хүртэл гадаа эргүүлийн ажил хийлгэж буйг олон нийт эсэргүүцсэн. Улмаар төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байх шийдвэрийг нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан юм. 

Тэгвэл үүссэн асуудалтай холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Цагдаагийн алба хаагчдын хүчин чадал хүрэхгүй, хатуу хөл хорионы үед чанга зохион байгуулалт хэрэгтэй байна” гэдэг асуудал яригдаж шаардлагатай хүн, хүчийг яам тамгын газар, нутгийнзахиргааны байгууллагуудаас гаргахаар болсон. Энэ бол Хотын дарга, яамдын сайд нар бүгд ярилцаж зөвшилцсөний эцэст гаргасан шийдвэр. Гэхдээ алдаа гаргахгүй байх боломж байсан. “Та бүхэн албан хаагчдыг томилохдоо ар гэрийн байдлыг сайн судлаарай, ардаа нялх хүүхэдтэй, харах хүнгүй, хань ижил нь өвчтэй хэвтэрт байгаа, хавдартай, элдэв янзын гачигдалтай хүмүүсийг эргүүлд гаргаж болохгүй, нялх нойтон хүүхэдтэй, нярай ээжүүд явах вий” гэж хоёр хоногийн өмнөөс хэлж, албан ёсоор бичиж мэдэгдсээр байтал найман сартай эмэгтэйг Чингэлтэй дүүрэгт өглөө 6 цагт ямар ч мэдээлэлгүй, юу хийх нь тодорхойгүй аваачиж “хаясан” байна. Цагдаагийн албан хаагчид бүтэн жилийн турш хорио цээр гэж өдөр шөнөгүй зогсож хүч, нөөц нь барагдаж байгаа учраас нэгэнт улс орны хэмжээнд хүрсэн гамшгийн үед дайчлан оролцуулах хууль тогтоомжийн хүрээнд бид төрийн албан хаагчдаа энэ ажилд оролцуулж байгаа. Гэхдээ ард нь эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг хохироож болохгүй” гэв.