Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс өнөөдөр /2021.02.12/ 16.00 цагт ээлжит хуралдаанаа хийхээр товложээ. Хуралдаанаар "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээний үйл явцын талаар авч хэлэлцэхээс гадна сар шинийн баярын үеэрх хатуу, хөл хорионы хэрэгжилтийн тухай сонсох бололтой. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 17.00 цагт олон нийтэд танилцуулах аж.