Цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн салбар, салбарын манлайлагчдад энэ сарын 08-ны өдөр /2021.02.08/ төрийн дээд цол гардуулсан.
Харамсалтай нь тус үйл явдалтай давхцан Сүхбаатарын талбайд иргэн Э өөрийгөө шатаан нас барсан юм. Энэхүү үйл явдлаас үүдэлтэйгээр Ерөнхийлөгчийн тамгын газар /ЕТГ/-аас шагнал гардуулах болон бусад арга хэмжээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тухайлбал, уяачдад болон өөр бусад салбарынханд шагнал гардуулах үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн тамгын газраас төлөвлөөд байжээ.