2019 оны долдугаар сарын 3-ны өдөр Засгийн газраас 281 дүгээр тогтоол гаргаж "Үлэг гүрвэлийн музейг наймдугаар сарын 1-ны өдрөөс татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулах" шийдвэрийг гаргажээ.
Музейн эд хөрөнгө, үзмэр, эд өлгийн зүйлсийг Байгалийн түүхийн музейд балансаас балансад шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагатай хамтран 2019 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгосон байна.
Байгалийн түүхийн музейн шинэ барилга баригдах хүртэлх хугацаанд иргэдэд үзвэрийн танхимаар үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг мөн үүрэгджээ.
Өөрөөр хэлбэл, үлэг гүрвэлийн музейн үзмэрийг одоогийн байранд биш шинэ танхимд үзүүлэхээр болсон байна.