Дэлгүүр ажиллуулахгүй байх эсэх эцсийн шийдвэрийг УОК-оос гаргана гэв

Дэлгүүр ажиллуулахгүй байх эсэх эцсийн шийдвэрийг УОК-оос гаргана гэв

Энэ сарын 11-16-ны өдөр нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудыг ажилуулахгүй амрааж, 16-23-ны өдөр түгээлтээр хүнсний дэлгүүрүүдийг хангах шийдвэрийг Нийслэлийн онцгой комиссоос гаргаж Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр зургаан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлагуудад танилцуулан зарим үүрэг чиглэлийг өгсөн. 

Энэ дагуу дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлагууд дүүргийнхээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хандан зар түгээснээр олон нийт бужигнаж сандралд ороод байна. Учир нь сар шинийн баярын хүнсээ бэлдээгүй хүмүүс их бөгөөд энэ өдрүүдэд дэлгүүр ажиллахгүй болбол маргаашнаас олноороо цуглах урт дугаарлалт үүсэх эрсдэл бодитоор тулгарч байна гэсэн үг юм. 

Нийслэлийн онцгой комиссоос дээрх шийдвэрийг гаргаж дүүргүүдэд танилцуулсан ч Улсын онцгой комисс энэ талаар хараахан мэдээгүй байна.

Яг одоо Улсын онцгой комиссын Шуурхай штаб уг асуудлаар хуралдаж байгаа аж. Мөн УОК-оос эцсийн шийдвэрийг гаргана гэх тайлбарыг албаныхан өглөө. Тэгэхээр иргэд маргааш яарч хүнсээ цуглуулах  урт дугаарлалт, бөөгнөрөл үүсгэлгүй тайван байхыг сануулъя.