Цай Вэньруй: БНХАУ-аас Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлнэ

Цай Вэньруй: БНХАУ-аас Монгол Улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлнэ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхдээ манай улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон тухай дурджээ. Тэрбээр, 2021 оны Үхэр жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрийн зүгээс Монгол нөхөддөө баярын мэнд хүргэж байна. Улиран одож буй жил эгэл бус жил байлаа. Гэнэт тулгарсан цар тахалтай тэмцэхийн тулд Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, хоёр улсад эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болгож, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийг тод харууллаа. Хятад, Монголын харилцаа цар тахалтай хамтран тэмцэх явцад шинэ ахиц дэвшилд хүрлээ.

…Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад “жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв” болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар “хонины хариуд цай” хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна. Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн...

...Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд илүү их сайн сайхныг авчрах болно” гэжээ.