МАН сайдад горилогчдоос ХОЁР ТЭРБУМЫГ нэхсэн үү

МАН сайдад горилогчдоос ХОЁР ТЭРБУМЫГ нэхсэн үү

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн хоёр эмэгтэйгээс хоёр тэрбум төгрөг нэхсэн байж болзошгүй гэх шүүмжлэл эрх баригч нам дотор яригдаж байгаа бололтой. 

Иймд энэхүү мэдээлэлд МАН-ынхан ихэд шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай хариуцлага ярих нэг үндэслэл ч болж магадгүй байгаа ажээ.

Энэ удаа УИХ-ын нэр бүхий хэд, хэдэн гишүүн Засгийн газрын сайдад горилж, нэлээн идэвхтэй хөөцөлдсөн ч ийнхүү мөнгөн дүн дээр “унасан” байж болзошгүй байна. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын гишүүд тодрох үеэр МАН-ын албан ёсны твиттер хаягт “NextGenGov” гэсэн зурагт хуудсыг нийтэлсэн байсан юм. Иймд зарим иргэдийн дунд “Шинэ үеэс бүрдсэн засгийн газар бүрдэх нь” гэсэн хүлээлт байсан ч, Л.Оюун-Эрдэнийн танхимд Ц.Нямдорж нар багтсанд, хүлээлтэд хүрсэнгүй гэх зарим иргэд ч байв.