LIVE: Дуучин С.Батсүх АЖ, нэвтрүүлэгч С.Чимгээ СГЗ цолоор шагнуулав

LIVE: Дуучин С.Батсүх АЖ, нэвтрүүлэгч С.Чимгээ СГЗ цолоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан салбар бүрийн төлөөллийг төрийн алдар, цолоор шагнах зарлиг гарган яг одоо гардуулж байна. 

Энэ жил эрүүл мэндийн салбарт анх удаа багаар нь Төрийн соёрхол олгож байгаа аж. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Г.Аянга ахлагчтай багийн Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн цогц эмчилгээг Монгол Улсын хэмжээнд шийдсэн нь бүтээлд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар 

  • Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат, Монгол улсын гавьяат малчин Х.Рэнцэндорж

Монгол Улсын ардын жүжигчин

  • МУГЖ, дуучин С.Батсүх

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн

  • Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
  • Хөгжмийн зохиолч Б.Магсаржав,
  • Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат
  • “Циркус Монголиа Хадгаа”  циркийн захирал Ч.Хатанбаатар

Монгол Улсын гавьяат жүжигчин

  • Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин А.Саруул

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

  • Монгол HD телевизийн дэд захирал, хөтлөгч С.Чимгээ,
  • Гэрэл зурагчин Д.Цэрэннадмид

Гавьяат дасгалжуулагч

  • Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нарын хүмүүсийг шагналаа. 

ШУУД ҮЗЭХ: