ВИДЕО: Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын удирдлагуудыг “үгийн сөхөө өгөлгүй” загнав

ВИДЕО: Хотын дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын удирдлагуудыг “үгийн сөхөө өгөлгүй” загнав

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар “N95 маск”-ны тендерийн асуудлаар тайлбар авна гэсэн ч нэг ч үгийн сөхөө өгөлгүй загнав.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас нэг ширхэг нь 20 мянган төгрөгийн үнэтэй нийт 400 сая төгрөгийн өртөг бүхий “N95” амны хаалт /маск/-ын тендер зарласан талаарх мэдээлэл түгсэн. Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2021.07/ НЭМГ-ын удирдлагуудаас тайлбар авсан юм.  

Угтаа тайлбар авна гэсэн ч Хотын захирагч Д. Сумъяабазар НЭМГ-ын удирдлагад нэг ч үгийн сөхөө өгөлгүйгээр загнасан нь олон нийтийн анхаарлыг багагүй татлаа. 

Тодруулбал, тэрээр “Эрүүл мэндийн яам яах гэж наашаа оруулж ирсэн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар тоног төхөөрөмж оруулж ирэхтэй холбоотой юу мэдэх юм. Бид нарт шийдэх олон асуудал байна.  ЭМЯ яагаад Нийслэл рүү ажлаа явуулаад байгаа юм. 20 мянган төгрөгийн амны хаалт гэж гадуур шуугьж байна. Та нар өөрсдөө хулгайч болж байна. ЭМЯ руу буцаа. Тэгээд хууль хяналтын байгууллагыг оруул. Би үүний цаана ашиг сонирхол гэж харж байна. Арвилан хэмнэлт хаана байна. Бидэнд ачаалал мундаагүй. Ард түмний амьдрал, бизнес, улсын төсөв ямар байгаа билээ” хэмээн нэлээдгүй бухимдсан юм.