Оюутолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг шүүмжилж, энэ сэдвээр улс төр хийдэг УИХ-ын гишүүдээр С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарыг дурдаж болно.
Саяхан С.Ганбаатар тус гэрээг цуцлахыг шаардаж, Сүхбаатарын талбайд 4 хоног нойтон өлсгөлөн зарлахад, түүнийг Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар дэмжиж буйгаа илэрхийлж, түүнтэй уулзаж байв. Мөн Ц.Даваасүрэн “Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүйн баримтыг авах гээд чадаагүй” гэж өнгөрөгч арван хоёрдугаар сард мэдэгдэж байв.
Учир нь тэрээр анх Оюутолгойн гэрээг байгуулж, УИХ-аар хэлэлцэх үеэр “би дэмжээгүй” гэж тогтмол ярьдаг нэгэн. Гэтэл тэрээр үнэндээ тус гэрээ 2009 онд батлах үед “Дэмжиж” саналаа өгч байсан нь дараах нотлох баримтаар олон нийтэд илээд болоод байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр “Анх Оюутолгойн гэрээ УИХ-аар ороход бидний долоон хүн эсэргүүцсэн байдаг” гэж мэдэгдсээр байгаа юм. Иймд түүнийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Ард түмнийг загасны санах ойтой, хуураад яваад байна гэж боддог л хүний хандлага байх” хэмээн шүүмжилжээ.
Ард түмнийг загасны санах ойтой, хуураад яваад байна гэж боддог л хүний хандлага байх... pic.twitter.com/gOXplr4tVY
— Temuujin Kh (@Temuujin_Kh) February 5, 2021