САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-аар хэлэлцэж ОГЦРУУЛАХ нь зөв үү!

САНАЛ АСУУЛГА: Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-аар хэлэлцэж ОГЦРУУЛАХ нь зөв үү!

У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэлээ. Ингэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр /2021.01.21/ огцорлоо. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ОГЦРУУЛНА ГЭЖ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭВ-

Харин Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх энэ талаараа олон нийтэд хандаж мэдэгдэл хийх үеэрээ “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн.

Иймд Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье” гэж Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж хэлсэн юм.  

Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ цаашид авч хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна” хэмээн мэдэгдсэн. Тэдний энэхүү мэдэгдлээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-аар хэлэлцэж албан тушаалаас нь огцруулах гэж байна уу гэлтэй.

-“ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРГААСАА НЯЦВАЛ НИЙТ ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ ОЛОНХИЙН САНАЛААР ОГЦРУУЛНА” ГЭЖ ЗААЖЭЭ -

Тэгвэл Үндсэн хуулийн 32 дугаар зүйлийн 2 –т Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заажээ.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 2 –т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэжээ.

Иймд Үндсэн хуулийн дээрх зохицуулалт болон МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдэгдлээс үзвэл, энэ сарын 20 –ны өдөр болсон иргэдийн үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдсэн тайван жагсаал, цуглааны үеэр зарим иргэдийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, Ерөнхийлөгчийн тангаргаасаа няцсан гэх үндэслэлээр Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-д 62 суудалтай МАН хөндөж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах нь зөв үү?

Нийт: 409 саналтай