ШУУРХАЙ: Аймгуудын өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилж шилжсэнийг гуравдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгалаа

ШУУРХАЙ: Аймгуудын өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилж шилжсэнийг гуравдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан саналын дагуу аймгуудын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн байдлыг гуравдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. 

Энэ талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд яг ийм байдлаар явж ирсэн. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн үед сургууль, цэцэрлэгээ нээх, баяр тэмдэглэхтэй холбоотой шийдвэр гаргаж болдог. 

Зургаан аймгийн 9 суманд халдвар гарсныг хумиж чадсан. Одоо халдваргүй болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу аюулгүй болсон учир ийнхүү хэсэгчилсэн байдалд шилжүүлж байгаа юм.  Улаанбаатар орохгүй. 

Энэ хугацаанд тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Мөн ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Харин авто замын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: