Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томилж буйг МАН-ын залуус эсэргүүцэж эхэлжээ

Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томилж буйг МАН-ын залуус эсэргүүцэж эхэлжээ

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний хөгжлийн газрын даргаар АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Дөлгөөнийг томиллоо.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүнийг уг албан тушаалд зүтгүүлсэн байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн боловсруулсан 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлж ажиллах юм.

Харин МАН-ын залуус уг томилгоог эсэргүүцэж 60 суудалтай, 100 жилийн түүхтэй МАН нь өндөр боловсролтой, залуу боловсон хүчингүй болоо юу, яагаад Ардчилсан намын гишүүнийг томилж байгаа юм хэмээн бухимдсан гэх мэдээлэл байна. 

Цаашлаад Австрали улсад суух Элчин зөвлөхөөр Ж.Батзандан, Германд суух Элчин сайдаар Л.Болд нарыг томилж буйг ч уг томилгоотой хамтатган эсэргүүцэж байгаа гэв. Өндөр боловсролтой залуус олигтой ажилгүй явж байхад АН-ынханд найр тавьж, албан тушаал өгч байна гэх эсэргүүцэл МАН дотор гарсан байна.