Өнгөрсөн ням гарагт УОК цахимаар хуралдаж Засгийн газарт “аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021 оны гуравдугаар сарыг дуустал сунгах” тэргүүтэй саналуудыг хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газар хуралдаж, УОК-оос гаргасан саналыг хэлэлцэж байна. УОК:
- Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
- Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
- ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх гэсэн саналуудыг ЗГ-т хүргүүлсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх юм байна.