УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын дүрмийг зөрчиж, намаасаа хөөгдөх нөхцөлөө хангасан уу

УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын дүрмийг зөрчиж, намаасаа хөөгдөх нөхцөлөө хангасан уу

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гараг /2020.12.25/-т С.Эрдэнийн хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон талаар бид мэдээлсэн. 

Ингэснээр тус намын дараагийн дарга сонгогдох хүртэл С.Эрдэнэ намаа удирдахаар болж байна. Тэрээр энэ тухайгаа “Ц.Туваан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй” гэж мэдэгдэж буй.

Мөн долдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Тувааны гаргасан тушаал, шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр тэрээр гаргасан байгаа юм. Тэгвэл АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж УИХ-ын гишүүн нь тус намын дүрмийн 3.7.6 зэрэг заалтыг зөрчсөн болохыг тогтоож, тогтоол гаргажээ.  Энэ нь зарим эх сурвалжийн тайлбарлаж буйгаар Ц.Туваан нь АН-аас хөөгдөх үндэслэл болно гэж тайлбарлаж буй юм. 

АН-ын Үндсэн дүрмийн хорооны тогтоол