ВИДЕО: С.Жавхлан “өвчнийг өлөн шээсээ ууж эдгээцгээе” гэж Төрийн ордноос уриалж байв

ВИДЕО: С.Жавхлан “өвчнийг өлөн шээсээ ууж эдгээцгээе” гэж Төрийн ордноос уриалж байв

Дуучин С.Жавхлан энэ оны зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшин, өрсөлдөж ялагдал хүлээсэн. Тэрээр 2016-2020 оны хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, парламентын гишүүнээр сонгогдсон ч, түүний батлуулсан хууль бараг байхгүй гэж хэлж болно.

Мөн байнгын хорооны хуралд ч тэр бүр үг хэлээд байдаггүй байсан тэрээр нэг удаа “өвчнийг эм хэрэглэхгүйгээр өлөн шээсээ ууж эдгээцгээе гэдэг уриалгыг дэвшүүлсэн” нь олны шүүмжлэлд өртөж байсан билээ. Тухайн үед зарим иргэд түүнд хандаж “хортой нөхцөлд хордсон биеийн хүнд элементүүд мөн хорыг аван гарч буй шээс өөрөө эм биш” гэж байр сууриа илэрхийлж байв. Бид энэ удаа С.Жавхлангийн тухай үеийн мэдэгдлийг хүргэж байна.