Б.Пүрэвдорж: Арав хүртэлх сая төгрөгийн торгуультай хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулах ёстой

Б.Пүрэвдорж: Арав хүртэлх сая төгрөгийн торгуультай хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулах ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2020.12.28/ "Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг өргөн барихаар болсноо мэдэгдэж, мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 орчим тэрбум төгрөгөөр торгуулсан мэдээлэл байна. Тэгэхээр энэ хууль нь төсвийн цоорхойг нөхөх хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр тусах хууль болчихоод байна. Цар тахалтай, иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа.

Орон нутгийн дарга нар жирийн алба хаагч, цагдаа нараар иргэдийг торгох төлөвлөгөөг гүйцэтгэдэг нөхцөл ирчихээд байна.

Энэ хуулийг өргөн барьснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм. Урьдчилсан байдлаар энэ хууль нэг сая гаруй иргэдэд шууд нөлөө үзүүлнэ. Тодруулбал ААН-үүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Харин 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд хамрагдахгүй. Учир нь ихэнх нь нэг сая төгрөг хүртэлх торгууль байгаа юм. Торгуулаа төлж чадаагүй иргэд Эрүүгийн хуулиар ял аваад явж байна.

Энэ хуулинд баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг арван сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан. Торгуулийн ихэнх хэсэг нь замын хөдөлгөөний зөрчил байна. Байгаль орчны эсрэг буюу алт олборлох гэж яваад ганц хоёр хүрз шороо авдаг. Энэ торгууль нь 2-5 сая төгрөг байдаг. Төлж чадахгүй байгаа иргэд тэнсэн харгалзах ял авч байгаа тул иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд хуулийн төслийг өргөн барьж байна

Энэ хуулиар тухайн хэргийг хянан шийдвэрлэнэ. Торгуулийн мөнгөн дээр л өршөөл үзүүлж байгаа юм" гэлээ. 

Ү3ЭХ: