Ц.Элбэгдорж: Н.Алтанхуягийн бичих гэж юу байхав

Ц.Элбэгдорж: Н.Алтанхуягийн бичих гэж юу байхав

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” баримтат номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцэлдээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай” хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргээ.

Учир нь түүний хүргэн гэх н.Дэнзэн болон түүнд хамаатай хэргүүдийг хэлмэгдүүлэлт хэмээгээд, Ц.Элбэгдоржийн бий болгосон шударга бусын хонгилоор энэ бүх хэргүүдийг зохиогоод чирсэн гэх утга бүхий мэдээллийг тэрээр хийдэг.

Тэгвэл түүний хариуд Ц.Элбэгдорж “Энэний бичих гэж юу байхав.Нохой ч тоож шиншлэхгүй.Зассан эзэндээ янаг гэж.Эзнээ илчлэхээ,шорондоо хийсэн 14-ийн нэрийг дурьдахаа мартав.Харин нийтлэлч Баабар 14-өөр ном бичиж буй юм билээ. Баримт сураглаад байсан. Баабарыг бүх юм ул болоход ч 100, 200 жилийн дараа ч уншина” хэмээжээ.