ВИДЕО: “Казиночин” хэмээн дуудуулж байсан Ж.Мөнхбат У.Хүрэлсүхэд хайр зарлав уу

ВИДЕО: “Казиночин” хэмээн дуудуулж байсан Ж.Мөнхбат У.Хүрэлсүхэд хайр зарлав уу

Хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар чуулганы танхимд хэрэлдэж "Казиночин. Монголын төрөөс идсэн, идээгүй" гэдгээрээ дуудалцаж байв. 

Тэгвэл өнөөдөр /2020.12.25/ УИХ-ын чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг салбарын сайд болон холбогдох албан тушаалтнууд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уриалга гаргасан нь олны анхаарлыг татаад байна. 

Тэрбээр "Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг хувь хүнийхээ хувьд зөв зүйтэй алхам гэж бодож байгаа. Эрчим хүч хэрэглэдэг Монголын ард түмэн энэ шийдвэрийг талархалтай хүлээж авсан. Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамная гэдэг уриалга сошиалд түгэж байна. УИХ-ын гишүүд бид үүнийг дэмжиж, манлайлал үзүүлэх ёстой. Саяхан хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ гамнана аа” гэчихсэн арын өрөөнийхөө нэмэлт халаагуурын салгасан байсан. Өрөө нь нэлээн хүйтэн. Жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ. Гэх мэтчилэн бид бүгд эрчим хүчээ гамнах шаардлагатай байна” гэв.