Улсын онцгой комиссын хуралдаан 12.00 цагт зарлагдсан байна. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт коронавирусийн халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зарим шийдвэрийг гаргах бололтой.
Тодруулбал, хөл, хорио тогтоох асуудлыг ярилцаж магадгүй аж. Дараа нь Засгийн газар 15.00 цагт хуралдаж Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг баталгаажуулах эсэхийг шийдвэрлэх юм.
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлгээс нийт 62 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Тэдний 12 нь эмч, зургаан нь сахиур, найм нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс бол үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс тус тус халдвар илэрсэн.
УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдлаа.
— Ganzorig (@GanzoTg) December 21, 2020
15 цагаас Засгийн газар хуралдана.
16 цагаас хойш олон нийтэд мэдээлэл өгнө.